
1. Фонт:
Монголчууд ашиглаад байгаа Мон гэсэн тодотголтой фонтууд бол орос ах нарын хэрэглэдэг фонтон дээр Ө болон Ү үсэг нэмээд л бэлтгэсэн зүйл.
2. Monkey /Mongolian keyboard driver/
Ихэвчлэн комьпютерууд дээр далбаатай, юникод буюу МО:EN гэсэн 2 төрлийн драйвер суусан байдаг. Эхний буюу далбайтай нь ШУТИС-аас гаргасан драйвэр үүнийг эндээс татаж болно, харин 2 дахь нь компьютер болгонд байдаг өөрийх нь юникод хэл үүнийг start/control panel/Regional and language options/Language tab/Details/add-Mongolian Cyrillic/ok гаргаж болно.
Эдгээр дээр хүмүүс гайхаж нэлээн толгой нь эргэдэг болов уу. Энэ 2 драйвэр 2-лаа байвал бүх зүйл ок болно. Юникод нь ихэвчлэн Зургийн фотошоп, корел зэрэг программ дээр гологддог учираас монтой фонтоор далбайтай драйвераар бичвэл зүгээр бичихдээ юникод нь англи дээр монкии нь монгол байх ёстой, харин интернет орчинд болон албаны бичиг хэрэгт юникод нь тохиромжтой байдаг мөн бичихдээ далбайтайгаа англи дээр, юникодоо монгол дээр бичих ёстой. Өөрөөр хэлбэл монголоор бичих үедээ байнга зөрүүлж бичих ёстой. Юникодоор бичих тохоилдолд мон фонтгүй байсанч монголоор бичиж болно.
3. Юникод хөрвүүлэгч/Unicod/
Энэ нь ямарч текстийг ворд программ дээр стандарт юникодод хөрвүүлнэ. Үүнийг мөн комьпютертоо эндээс татаад суулгачих хэрэгтэй. Энэ нь ворд програм дээр Add-ins дээр плас болоод суучдаг тул хэрэглэхэд маш амархан. Хөрвүүлэх текстээ идэвхтжүүллээ, жижигхэн U үсэгтэй команд дээр дарлаа, хөрөвлөө гэж...
0 comments: on "ФОНТ, ЮНИКОД, MONKEY, ... ТАЛААР НЭГДСЭН ОЙЛГОЛТ"
Post a Comment